Азарган чонын азгүй төгсгөл

Египетээс эхэлсэн хувьсгалын буухиа Арабын ертөнцөөр нэг хүчээ авч, зарим оронд байдал хэсэгтээ намжсан ч гэлээ зарим газарт нь дайн болтлоо өргөжсөн. Энэ их уймэан самууны дунд дэлхийн анхаарлыг нөртөө татаж байгаа улс бол Ливи. Ливийн үймэан хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн Муаммар Каддафийн дэглэмийг унагахын төлөө тэмцэн нэг их удалгүй иргэний дайн болон хувирсан юм.

Улмаар барууны орнууд болон Арабын орнуудын лиг Каддафигаас харилцаагаа таслан Үндэсний шилжилтийн чөнөөллийг Ливийн Засгийн газар хэмээн хүлээн эөвшөөрсөн. Гуравдугаар сармн 17-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ангийн номхон ард иргэдийг хамгаалахын тулд гал зогсоохыг шаардан Ливийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд цэргийн аргаар дотоодын асуудалд оролцох шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү олон улсын цэргийн эвсэл Ливи рүү дайралт хийх болсонд Ливийн тэргүүн Муаммар Каддафи ихэд “эгдүүцэн”, ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ энэхүү цэргийн үйл ажиллагааг “колончлогчдын түрэмгий алхам”, Барууны орнууд улс орон руу нь дайрсан нь террорист үйлдэл хэмээн нэрлэж эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдэж байлаа.

Гэвч аравдугаар сарын 20-ны өдрийн үймээнээр Сирт хотноо Муаммар Каддафи алагдав. Ийнхүү 2011 оны хоёрдугаар сард эхэлсэн Ливийн хувьсгалын эхний үе дарангуйлагчийн үхлээр төгссөн юм.

Үнэн хэрэгтээ жамахирийн тэргүүн аравдугаар сарын 20-ны өдөр Сирт хотод болсон тулааны үеэр баривчлагдаж, алагдсан гэсэн мэдээлэл албан ёсоор баталгаажуулахаас бүр өмнө гарсан байлаа. Чоно мэт эрэмгий амьдарсан ч тэр нохойн үхлээр үхэв. Триполид хэвлэлийн бага хурал хийхээс хэдэн цагийн өмнө интернетэд ард түмний уур хилэн хэрхэн дээд цэгтээ хүрч, хорслоо ямархан зэрлэг аймшигтайгаар гаргаж байгааг харуулсан бичлэг тавигдсан байв.

Хоёрдугаар сараас хойш дарангуйлагчийг унагаах гэж оролдсон босогчид барьцаалагдсан хурандааг буу, элдэв зүйлсээр зодож, цохиж байснаас харахад “алагдсан” гэж хэлсэн нь зөөлдсөн, дөч гаруй жил улс орон удирдсан, бас ч үгүй ард иргэдээ үгүйрүүлчихээгүй Каддафи эцсийн бүлэгт ийм л үхлээр үхэх байсан гэж уү хзмээн дуу алдмаар байв.

Түүнийг баривчлах үеэр Каддафи хоёрын ч зэрэг гар буугаар зэвсэглэсэн байсан ч ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Шархадсан Каддафиг машинд суулгах гэж оролдож байгаа, гудамжаар чирч гулдарч байгааг харуулсан сонирхогчийн бичлэгээс харахад түүнийг эсэргүүцэл үзүүлээгүй гэсэн албан ёсны мэдээллийг батлах шиг.

Жамахирийн тэргүүн босогчдын дайралт амжилттай болж буйг ойлгосон Сиртийг хамгаалагчид хотыг орхин цуваа болон явж байхдаа НАТО-гийн агаарын довтолгоонд өртөн олон тооны шарх авсан бололтой. Харин Америкийн онгоц болон Францын бөмбөгдөгч онгоцууд ердөө сануулах цохилт өгсний дараа босогчид цувааг эзэлсэн хэмээн НАТО баталж байгаа юм.

Энэ цуваанд 75-100 хүртэлх тооны машин явж байжээ. Эвслийн цэргийнхэн цуваанд хэн явж байгааг мэдээгүй бөгөөд гагцхүү Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүд рүү машинаас гал нээсний дараа цохилт өгөх шийдвэр гаргасан гэжээ. Махмуд Жибрилийн таамаглаж байгаагаар бөмбөгдөлтийн үеэр Каддафи усжуулах cyвaгт нуугдсан ч Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүд энэ сувгийг олжээ.

Босогчид дарангуйлагчийг танин, амь хэлтрүүлэхийг гуйсан тул буудалгүй, машинд суулган Мисуратугийн эмнэлэг рүү явсан гэнэ. Гэвч эмнэлэг явах замд машин буудалцааны дунд орон Муаммар Каддафи үхлийн шарх авсан бөгөөд “дарангуйлагчийн тархин тушаа оносон сум хэнийх байсныг шинжээчид тогтоож чадаагүй” хэмээн Үндэсний ишлжилтийн хөдөлгөөний ерөнхий сайд мэдэгджээ.

Гэтэл түүнийг ингэж мэдэгдэхийн өмнө босогчдын нэг нь Каддафиг зугтахыг оролдох үед Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүд буудсан хэмээн мэдэгдэж байлаа. Харин өөр нэгэн нь газар доорх байрнаас гаргаж ирсний дараа хурандааг босогчдын нэг нь буудсан гэсэн хувилбар явагдаж байгаа. Гурав дахь хувилбараар бол ямар ч нуувч байгаагүй, босогчид хурандааг хотоос гарахыг оролдох үед нь машинаас баривчилсан гэх.

Мөн олзонд орохоос нь сэргийлж бие хамгаалагчдынх нь нэг хурандааг алсан гасэн таамаглал ч байгаа. Харин олон таамаглал дотроос хамгийн үнэмшилтэй сонсогдох нэг баталгаа байна. Дарангуйлагчийг ердөө л цугласан олон аймшигтайгаар зодож, нүдэн алсан гэх. Үүнийг ч Аль Жазира телевизээр дамжуулсан бичлэг баталж байх шиг.

Aмь нь тасарсан ч юмуу эсвэл амьсгал арай хураагаагүй ч байсан уу, ямартай ч Каддафиг уурсаж хилэгнэсэн хүмүүс зогсоо чөлөөгүй өшигчиж байх. Түүнээс гадна Каддафи ямар ч нөхцөл байдалд, хичнаэн шарх авсан нь эцэслэн тогтоогдоогүй л байна. Ганцхан зүйл илархий байгаа нь Муаммар Кадаафи үхсэн.

Дэлхий нийт болон Каддафиг эрэн сурвалжилж байсан Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө ямар ч эргэлэээ үлдээхгүйн тулд алагдсан хурандаагийн цогцсыг Мисуратад олон нийтэд харуулсан юм. Каддафигийн үхлийн тухай мэдээлэл гарснаас хойших анхны хандлагаас харахад Ливийн таргүүний үхэл дэлхий нийтэд гэнэтийн зүйл болсон гэдэг нь тодорхой байлаа.

Иргэний дайн эхэлснээс хойш найман cap, Ливийн дэглэмийг унагах зорилготой цэргийн ажиллагаа эхэлснээс долоон сарын дараа дэлхийн улс орнуудын тэргүүнүүд Каддафигийн үхлийн талаарх мэдээлэлд бэлэн биш байсан нь харагдаж байв. Сиртээс цуст, аймшшт мэдээ ирж байхад Ливийн ард түмний эв нэгдэл, тус улсад шинэ эрин эхэлж байгаа тухай Барак Обама, Дэвид Камерон, Пан Ги Муны итгэлгүй мэдэгдал цагаа олоогүй мэт харагдаж байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа л Муаммар Каддафигийн үхлийн нөхцөл байдлыг сайтар судлах тухай анхны уриалгууд гарсан юм. Өвр нэг цагаа олоогүй хэрэг нь ОХУ-ын Төрийн думын сөрөг хүчний намынхан “Муаммар Каддафи амь үрэгдсэнд Ливийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэх” санал байв. Ард түмэн нь юун эмгэнэх, шөнө дөлөөр туг дарцаг барин, агаарт бөмбөлөг хөөргөсөн шигээ дарангуйлагчийг үхлийг тэмдэглэж байлаа.

Ямартай ч 1964 онд ардчилсан хувьсгалын тэргүүн нь байсан Муаммар Каддафи амь үрэгдснээр 2011 оны Ливийн хувьсгалын эхний шат өндөрлөв. Олон улсын байгууллагуудын зүгээс үхлийн жинхэнэ шалтгааныг тодруулах үүднээс Каддафигийн цогцост задлан шинжилгээ хийхийг шаардаж байсан ч задлан шинжилгээ хийсэн эсэх нь мөн л тодорхойгүй.

Ямартай ч жамахирийн тэргүүний үхлийн дараа түүнийг түлхэн унагахад чиглэгдсэн цэргийн ажиллагааг өөрчилнө хэмээн НАТО мэдэгдэж аравдугаар сарын 31-нд цэргийн ажиллагаа дуусгавар болсон юм. Одоо тус улсын хувь заяа хашаа эргэх нь тодорхойгүй. Дарангуйлагчийг үзэн ядах сэтгэлээр л нэгдэж байсан тархай бутархай хүчийг Үндэсний шилжилтийн зөвлөл нэгтгэх хэрэгтэй болно, үндсэн хуулиа өөрчилж, сонгууль явуулах зэрэг нь дөнгөж намжсан иргэний дайны дараа хийгдэх эхний алхмууд гэхээр олон л хүндрэл гарах биз.

Ямартай ч удирдагчаа, дарангуйлагчаа унагах гэж өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн иргэний дайн эхлүүлж, удалгүй НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолоор НАТО-гийн эвслийн цэргийн хүчинтэй хүч хавсарсан босогчдын арми ялалт байгуулж, Ливийн хувьсгал төгсгөл болсон. Муаммар Каддафигийн дэглэмийг яагаад эсэргүүцэн ард түмэн нь яагаад иргэний дайн дэгдээж, өдөр шөнөгүй буудалцах болов.

Мэдээж нэг хүн олон жил, олон гэхэд ч хүчгүйдмээр бүхэл бүтэн 42 жил төрийн эрхэнд ганцаар суусан нь ард түмнийх нь “тэвчээрийг барсан” байж болох. Гэхдээ Ливнйн иргэд хичнээн олон боломж дунд хөлбөрч байсныг хараад атаархал төрөм. Нэг хүн амд ноогдох ДНБ нь 141921 ам.доллар, гэр бүлийн гишүүн бүрт жилд 1000 ам.долларын тэтгэмж олгоно, ажилгүйдлийн тэтгэмж 730 ам.доллар, эмнэлгийн салбарын хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сувилагчид 1000 ам.долларын цалин авдаг байж.

Хэдхэн жилийн өмнөөс л манайд шинэ төрсөн хүүхдэдээ 100000 төгрөг өгдөг болсон. Гэтэл Ливид шинээр мэндэлсэн хүүхэд бүртээ 7000 ам.доллар өгдөг гэнэ. Түүгээр ч зогсохгүй залуус гэрлэлтээ батлуулмагц 64000 ам.долларыг шинэ байрандаа зориулан улсаас тусламж хэлбэрээр авч, бизнес эрхлэхээр шийдсэн иргэн нэг удаагийн материаллаг тусламж болгон 20000 ам.доллар авахын зэрэгцээ татварын дарамтанд ордоггүй байжээ.

Ихэнх эмийн сан эм бэлдмэлийг үнэгүй олгодог, байрны мөнгө, эрчим хүч ашигласны төлбөр гэж толгойгоо гашилгах ч шаардлагагүй, мөн литр бензин нь 0.14 ам.доллар байгаа нь өөрийн эрхгүй гайхал, мөн атаархал төрүүлэм. Харин одоо “хүүхдүүдээ буруу эрхлүүлсэн” Каддафи байхгүй, Үндэсний шилжилтийн зөвлөл ардчиллын чамаар тууштай явна гэж мэдэгдэж байгаа.

Нөхцөл байдал хэрхэн эргэхийг зөвхөн цаг хугацаа харуулна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Нэр: Maureen Hatzenbihler Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих