Дарс ба эрүүл мэнд

Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжин хамгаалж, хөгшрөлтийг бууруулан, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг. Дээд зэргийн виног өдөр бүр тогтмол 100 грамм орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба амин дэмүүд агуулагддаг байна.

АНУ-ын Өмнөд Каролина мужид дөрвөн жилд 7500 хүн оролцуулсан судалгаагаар «архины төрлийн ундаа бага зэрэг /өдөрт 1-2 хундага дарс/ хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 38 хувиар бага байдаг» гэсэн дүгнэлт гарчээ. Зөвхөн усан үзмийн дарс уудаг хүмүүсийн хувьд бүр илүү тааламжтай үр дүн гарсан аж.

Дарсыг хадгалах

Дарсыг 45 хэмийн налуутай байрлуулж, сэрүүн орчинд хадгалдаг. Шилтэй дарсыг хэвтээгээр нь бөглөөний үйсийг бүрэн далдалсан байдалтай хадгална. Хэрэв босоогоор нь удаан хадгалбал үйсэн бөглеө хатаж, завсраар нь хүчилтөрөгч орсноор дарсны чанарыг бууруулдаг байна. Ихэнх дарсыг харанхуйд хадгалдаг. Ялангуяа оргилуун дарсыг гэрлээс далд хадгалах ёстой.

Дарсны хундага

Дарсны амт, шимтийг мэдрэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндер ихээхэн үүрэгтэй гэнэ. Франц, Герман, Турк зэрэг орнуудад тюльпан буюу алтан зул цэцгийн хэлбэртэй хундагыг улаан бордонд, жижиг хундагыг цагаан дарсанд, бөмбөрцөг хэлбэрийн хундагыг бургон дарсанд ихэвчлэн хэрэглэдэг. Шил нь нимгэн, тунгалаг, нөлөөгуй, агаарын бөмбөлөггүй байх учиртай аж. Хундаганы 2/3-т хийхэд хангалттай байдаг агаад 0,75 литрийн дарсыг ихэвчлэн найман хундаганд хийдэг. Шилбэнээс барьснаар дарсыг халаахгүйгээс гадна өнгийг нь шинжих боломж олгодог.

О.Ууганжаргал

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.