Нийслэл хотын 2012 оны төсөв 20 тэрбумын алдагдалтай батлагдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан болж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын хэрэгжилт, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, 2011 оны өмч хувьчлалын дүн, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, НИТХ-ын 2011 оны ажлын тайлан, Нийслэлийн Аудитын газрын 2011 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай илтгэл тавив. Тэрбээр төлөөлөгчдөд Улаанбаатар хотын төсөв мөнгөтэй холбоотой мэдээлэл эхлээд дуулгалаа. “2012 оны улсын төсөв УИХ-аар батлагдлаа. Зарим салбарт батлагдсан төсвөөс дуулгахад Боловсролын салбарт 1.1 их наяд, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2.5 их наяд төгрөг байх жишээтэй. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Нийслэлийн тухайд 2009 онд 133 тэрбум, 2010 онд 164 тэрбум төгрөг олж, зардал тал дээр 2009 онд улсад 62.7 тэрбум, 2010 онд 56.1 тэрбум 2011 онд 20.8 тэрбум 2012 онд 70 тэрбум төгрөг улсад өгнө. Сүүлийн 4 жилд улсад 209 тэрбум төгрөг тушаасан нийслэл хот өнгөрсөн 4 жилд хоёр жилийн төсвөөр амьдарч ирлээ.
Эндээс харвал хот ирэх жилд хөрөнгө оруулалт хийж чадахгүй болох нь. Учир нь нийслэлийн 9 дүүргээс 4 нь татаастай “амь зуудаг”. Уг нь гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийг сайжруулах, тээвэр, хог, орчны тохижилт гээд шийдэх асуудал олон ч үүнд захцуулах хөрөнгө мөнгө алга. Ийм дүр зурагтайгаар ирэх онд бид бүхэн амьдрах нь байна. Сангийн яам үндсэн орлогоос 70 тэрбум төгрөг татан авлаа. Хэдийгээр УИХ-ын гишүүд 483 тэрбум төгрөгийн эрх хотод олгосон боловч нийслэлийн орлогоос дээрх мөнгийг авснаар хасах 22 тэрбум төгрөгтэй үлдэж байна. Ийм нөхцөл байдалд яаж амьдрах вэ гэдгийг Төлөөлөгчдөд юуны урьд дуулгая.
Өнгөрсөн жилүүдэд төсвийн бодлогоор хүлээсэн үүргээ бие­лүүлж ирсэн. Ингэхээр нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага урган гарч байна. Үүний тулд нийслэлийн ажил амьдралыг ойлгодог хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад сонгох хэрэгтэй байгаа юм. 2012 оны төсөв боловсруулах явцад ирэх жил 952 тэрбум төгрөг зарцуулах хэрэгцээ бидэнд байна.
Хотын мээр хязгаарлагдмал төсвөөр хийх ажлуудаа Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд үргэжлүүлэн танилцууллаа. Найман хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудлуудын дараа асуулт хариулт өрнөж энэ удаагийн чуулган өндөрлөв. Өнгөрсөн жилийг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж яам, аймаг, нийслэл ажлаа дүгнүүлсэн юм.
Нийслэл хот тэргүүн байранд орсон нь иргэд рүүгээ чиглэсэн, тэдний оролцоотой ажил үр дүнгээ өгдгийн нотолгоо боллоо» хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр онцолжээ.
С.Амар

МОНЦАМЭ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.