Меган Марклын хувцас ямар үнэтэй нь тодорхой болов

31

Хунтайж Гарригийн гэргий Меган Марклын 2018 онд өмссөн хувцасны нийт өргтөгийг загварын шинжээчид гаргажээ.  “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна.

Сассекскийн гүнжийн хувцас ойролцоогоор нэг сая стерлингийн фунт (манайхаар – 3 тэрбум 344 сая орчим төгрөг – ред.,) болжээ.

Зөвхөн Ирландад хоёр өдөр байхдаа Маркдын өмсөж, зүүсэн хувцас, зүүлтүүд л гэхэд нийтдээ 28 мянган стерлингийн фунтийн үнэтэй байсныг сонинд тэмдэглэсэн байна.

Гүнжийн өмсөж, хэрэглэсэн хувцас хунар, чимэг зүүлтүүдийг “Prada”,  “Dior”, “Oscar de la Renta” зэрэг загварын шилдэг пүүсүүдэд хийж, харин түүний хуримын даашинзыг “Givenchy”  пүүсэд оёжээ.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих