Б.Бааст: Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд зүтгэнэ

1

Ерөнхийлөгчөөс төрийн өндөр дээд одон медаль хүртсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Хөдөлмөрийн баатар Б.Бааст:

-Төр түмний хишиг хүртэж, өндөр шагнал авсандаа баярлаж байна. Би монгол төрдөө 86 жил тасралтгүй ажилласан хүн. Нас дээр гарсан ч гэсэн хоёр таягтай хэвээрээ байгаа. Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр. Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд зүтгэнэ. Ард түмэндээ баярлалаа.

Ардын жүжигчин Д.Түвшинбаяр:

-УДБЭТ-ынхандаа, “Эртний сайхан” чуулганыхандаа баярлалаа.  Их үйлсийг бүтээх залуу үедээ уртын дуугаа улам дэлгэрүүлж, их хувь нэмэр оруулж яваарай гэж Ерөнхийлөгч маань захилаа. Үүнийг биелүүлэхийн төлөө зүтгэн ээ, ах нь.

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярсайхан:

Залуу хүмүүсийг цаашид улам ихийг бүтээгээрэй гэж энэ шагналыг өгсөн байх. Энд авч байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх шиг байна.  Ээждээ, хань ижилдээ, тэнгэрт байгаа аавдаа баярлалаа. Хамт олондоо баярлалаа.

Монгол Улсын гавьяат эмч н.Хаш-Иш:

-Би хүүхдийн эмч хүн. Хүүхдийн буян заяа түшиж энэ шагналыг авсандаа маш их баярлаж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганчимэг:

-Би Монголын хүүхдийн ордонд дуулаач багш, хөгжимчнөөр 30 гаруй жил ажиллалаа. Шавь нартаа баярлалаа. Олон сайхан шавь нар байдаг. Миний ууган шавь нар гэвэл жүжигчин Бархүү, дуучин Хишигдалай гээд олон сайхан уран бүтээлчид байдаг.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.