Нүцгэн гүйсэн залуу сэтгэцийн өөрчлөлттэй байжээ

19

Олон нийтийн сүлжээнд өнгөрөгч Пүрэв гаригт /2018.12.27/ гудамж, талбайгаар нүцгэн гүйж буй иргэний бичлэг цацагдсан юм. Өвлийн хүйтэнд нүцгэн гүйсэн уг этгээдийг сошиалд улс төрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд, хар тамхи хэрэглэсэн, өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ ийм үйлдэл хийсэн гэх шуугиан дэгдээд буй.

Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Нүцгэн гүйсэн этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан. Тэрбээр эмнэлгийн хяналтад байдаг.  Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгахад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй болох нь тогтоогдсон” гэх мэдээллийг өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих