Нийслэлчүүд шинэ оноо шинэ хотын даргатай угтах нь

3fcb5f23097ad7810d701dda07931fddНийслэлийн ИТХ-ын ээлжит ХXI хуралдаан өчигдөр Хангарьд ордонд 11:00 цагт хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэх товтой байсан ч нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас шалтгаалан хойшилсоор ажлын цаг дуусгав.

Ийнхүү ажлын цаг дууссан тул нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс ээлжит ХXI хуралдааныг дахин зарлах шаардлагатай гэсэн албан бичиг ирүүлсэн юм.

Эл шаардлагыг үндэслэн нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд зөвшилцсөний үндсэн дээр нийслэлийн Засаг даргын асуудлыг хэлэлцэх нийслэлийн ИТХ-ын ээлжит ХXI хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 31-ний 09:00 цагт хуралдуулах шийдвэр гаргасныг НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих