Шинэ жилийн мэнд дэвшүүлье

522bb6ce7065c1ddoriginal

Монголын сэтгүүл зүйн салбарт  дутагдаж байсан орон зайг нөхөж, өөрийн гэсэн хэрэглэгч, уншигчтай болж чадсан “Монголын  үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо”-н харьяа Fact.mn сайтын хамт олноос танд энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна.

Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан мэдээллийн  хөтөч сайт  болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс юм. 

Ажил, амралтын бүх өдрүүдээ манай сайттай хамт өнгөрүүлж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигч, хэрэглэгчдэдээ 2019 онд Та бүхний амьдралд мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсэн ерөөе.

Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч,  хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэндээ сайтын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт  шинийг санаачлан, үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж, улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.

     Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо

     Цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж

     Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

     Од хийморьтой угтаарай

     Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хvрээрэй

     Сэтгэлээр дулаан итгэлээр дvvрэн Шинэ жилээ угтаарай


URL:

Сэтгэгдэл бичих