Жүжигчин О.Цэнгэл хөл хүнд болжээ

15

Жүжигчин О.Цэнгэл хөл хүнд болжээ. Тодруулбал, жүжигчин, “Эх орон” телевизийн хөтлөгч О.Цэнгэл, “Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээл нар анхны хүүхдээ хүлээж байгаа юм байна. Энэ тухайгаа Г.Мишээл өөрийн нүүр номондоо “2018 он бид хоёрт маш ихийг өгсөн, амжилт бүтээл арвин, аз жаргалаар дүүрэн он болж өнгөрлөө. Хамгийн чухал нь амьдралаас авч болох хамгийн том бэлгээ авлаа. Нийт найзууддаа манай гэр бүлийн зүгээс шинэ оны мэнд хүргэе” хэмээн нийтэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих