“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

21

Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Яруу найргийн үндэсний төв Бэст Арт Галерейтай хамтран үе үеийн шилдэг яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.”Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 3-ний өдөр буюу маргааш 14:00 цагт болно.

Энэхүү үзэсгэлэнд Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-н гишүүч зураач С.Алтангэрэл, МУЭ-н шагналт зураач Н.Орсоо, МУЭ-н шагналт зураач Б.Насанцэнгэл, МУЭ-н шагналт зураач Ц.Болд, МУЭ-н шагналт С.Ганболд, МУЭ-н Ч.Алимаа, МУЭ-н шагналт зураач Ц.Батжаргал, МУЭ-н гишүүн зураач Д.Батбилэг, МУЭ-н гишүүн зураач С.Баярбаатар, МУЭ-н гишүүн зураач Т.Найманчулуун, МУЭ-н гишүүн зураач С.Чулуунбаатар, МУЭ-н гишүүн зураач Б.Хонгорзул, МУЭ-н гишүүн зураач Б.Отгонтүвдэн, МУЭ-н гишүүн зураач Ц.Баттөр, МУЭ-н гишүүн зураач А.Өлзийжавхлан, МУЭ-н гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-н гишүүн зураач С.Мөнхбаатар, МУЭ-н гишүүн зураач Л.Давааням, МУЭ-н гишүүн зураач Л.Баярцэцэг, МУЭ-н гишүүн зураач Г.Сэр-Од, Зураач Х.Ганбат, Зураач П.Бат-Орших, Зураач Ө.Эрдэнэбулган, Зураач Х.Баяр, Зураач М.Болортуяа нарын уран бүтээлүүд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнд Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраасан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, нараас эхлээд үе үеийн шилдэг 55 найрагчийн хөрөг дэлгэгдэх аж.

“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн энэ сарын 3-наас 10-ний өдрүүдэд Бэст Арт Галерейд үргэлжилнэ.


URL:

Сэтгэгдэл бичих