Өчигдөр шөнө Улаанбаатарт 23.32 минутад газар чичирхийллээ

Баруун өмнөд Сибирь буюу ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотоос зүүн зүгт 96 км-ын зайд 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөжээ. Хойд өргөрөгийн 51.858°, дорнод уртрагийн 95.825° градуст болсон газар хөдлөлт одоогоор ямар гамшиг тарьсан нь тодорхой бус байна.

Хамгийн ойр орших хот нь 5000 гаруй хүн суурьшдаг Сарыг-Сеп юм.

Газар хөдлөлтийн голомт 6.9 км гүнд байсан ба тухайн бүс нутагт иргэдийн тоо харьцангуй бага хэмээн CNN агентлагаас мэдээллээ. Энэ нь тус нутагт болсон 1991 оны 6.3 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөс хойшхи хамгийн хүчтэйд тооцогдох аж.

Улаангом хотоос 336 км, Улаанбаатар хотоос 900 гаруй км зайд болсон энэхүү байгалийн үзэгдэл Улаанбаатар хотод 23.32 минутад чичирхийлж мэдрэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих