Баян-Өлгийд баярын өдрүүдэд 11 хүүхэд мэндэлжээ

 45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт “Шинэ жил”-ийн баярын өдрүүдэд 11 хүүхэд хорвоод шинээр мэндэлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 31-ний өдөр таван хүү, хоёр охин, нийтдээ долоон хүүхэд, шинэ оны анхны өдөр нэг хүү, гурван охин төржээ. Эдгээр хүүхдүүдийн гурав нь Баяннуур, Дэлүүн, Цэнгэл сумдад, бусад нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт мэндэлсэн байна.

Одоо амаржсан эхчүүд болон нярайн биеийн байдал сайн байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих