Хөвсгөл аймагт махны үнэ ханш өссөөр байна

58

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захад худалдаалагдаж буй махны үнэ ханш өссөөр байна. Хүнсний захад үхрийн мах килограмм нь 9000 төгрөг, адуу, хонины мах 7500, ямааны мах 7000 төгрөгийн үнээр зарагдаж байна.

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан махны үнэ ханш өссөн он гараад ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг махны худалдагч нар хэлж байлаа. Сүүлийн үед адууны махыг хятад иргэд худалдан авч байгаа учраас мах ховордсон үнэ ханш өсөхөд нөлөөлж байгаа гэнэ. Ийнхүү хамгийн олон мал сүрэгтэй аймгийн иргэд хамгийн өндөр үнэ ханштай махыг худалдан авч хэрэглэж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.