Авлигын 1,3 сая ам долларыг гэртээ хадгалж байсан Ганхуягийн Жаргалан гэж хэн бэ?

196

….. Салхитын мөнгөний ордыг булаалдагч Хятадууд Монголын Хууль, шүүх, Цагдаагийнханыг авлигадахаар хадгалж байсан, эх үүсвэр нь тодорхойгүй 1,3 сая ам доллар буюу 3,2 тэрбум төгрөгийг Ганхуягийн Жаргалан хэмээх энэ залуугийн хамаарал бүхий орон сууцнаас АТГ-ын мөрдөгчид олсон юм. Ганхуягийн Жаргалан 1985 онд төрсөн бөгөөд одоо 34 настай.Тэрээр Салхитын мөнгөний ордыг хятадуудад зарсан уяач Шаравын Мөнгөншагайгийн дүү охинтой суусан хүргэн нь юм. Ш.Мөнгөншагай 2010 онд хүргэн дүү Г. Жаргалантайгаа нийлж ,Жи Пи Эф компанийг байгуулж, 60/40-өөр хувьцааг нь эзэмших болжээ. Улмаар Салхитын мөнгөний ордын 7991 Х, 12772 Х,12773 Х тоот хайгуулын 3 лицензийг Их Монгол майнинг компаниас Жи Пи Эф компанийхаа нэр дээр шилжүүлэн авсан байна. Ш. Мөнгөнашагай нь уяач тул хөдөө байдаг гэдэг шалтгаанаар гүйцэтгэх захирлаар Г. Жаргаланг томилж өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулжээ. Г. Жаргалан 2012онд компаниа эзэмшиж байсан хайгуулын лицензийн хамт БНХАУ-ын Си Си Эм Икс компанид 2 тэрбум орчим төгрөгөөр заржээ. Харин 3 жилийн Жи Пи Эф компаний хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлагаа сольсны дараа Шаравын Мөнгөншагай шүүхэд Г.Жаргалан хамтран байгуулсан компаниа Хятадуудад зарахдаа 60 хувийг эзэмшигч өөрт нь мэдэгдээгүй, 6өөр компанид зарагдсныг мэдээгүй, компани худалдах гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй учраас Жи ПИ ЭФ компаний 60 хувийг эзэмших ёстой хэмээн шүүхэд хандсан байдаг. Эндээс Ян , Ван хэмээх 2 хятадын маргаан албан ёсоор эхэлсэн. Ш. Мөнгөншагай нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад халагдсан Вангийн талд орсон бол Янгийн тал нь хөрөнгө оруулсан гэх тал юм. Шүүхэд Янгийн тал тайлбар гаргахдаа: Ш. Мөнгөншагай үнэхээр маргаан үүсгэж байгаа бол түүний 60 хувийн хувьцааг бусдад зарсан Г.Жаргалан хариуцагч нь байх ёстой. Улсад татвар төлдөггүй Х тайлан өгч байсан . Манайх Жи Фи Эф компанийг тусгай зөвшөөрөлтэй нь Г,Жаргалангаас 800,000 ам доллараар худалдаж авсан. Г. Жаргалан Ш. Мөнгөншагай нар тусгай зөвшөөрлийг “Их Монгол Майнинг” компаниас 60-80 сая төгрөгөрө худалдаж аваад 800,000 ам доллар буюу бараг 2 тэрбум төгрөгөөр зараад маш их ашиг олсон байдаг.Ш. Мөнгөншагай хохирогч болон жүжиглэж компаний хувьцааг хууль бусаар авах гэсэн шунахайн сэдэл гэж үзэж байна гэж хэлсэн байдаг.
Салхитиын мөнгөний ордыг булаалдсан 2 Хятадын маргаан Монголын шүүхээр 3 жилийн турш үргэлжилж, шүүх, цагдаа, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий ажилтнууд энэ хэрэгт татагдан оролцсон байдаг. Төмөр замын цагдаагийн газрын дарга Болдбаатар, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч нарыг АТГ-аас саатуулан шалгасан билээ. Ш.Мөнгөншагай хууль хяналтынханы авлигалын асуудлыг мэдэж байгаа ч айж байгаа учраас хэлж чадахгүй байна гэдгээ саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Гэрээс нь 1,3 сая ам доллар олдсон Г. Жаргалан нь Төмөр замын цагдаагийн газрын дарга Болдбаатарын хамаатан гэж зарим эх сурвалжууд хэлдэг билээ. 1,3 сая ам доллар гэрээс нь олдсон иргэнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямдорж хүртэл нэрлэхээс зугтаж “Жирийн иргэний гэрээс олдсон” хэмээн тайлбарлаж байсан билээ. Уг жирийн иргэн нь Ганхуягийн Жаргалан буюу Ш. Мөнгөншагайгийн хүргэн дүү юм. Ш.Мөнгөншагай ярилцлагадаа: “1,3 сая ам доллар манай хүргэн дүүгийн гэрээс олдсон. Нэг их мөнгө биш. 1,3 сая доллартай хүн зөндөө л байгаа” гэсэн юм. Г. Мөнгөншагай ганц Салхитын ордын лиценз зараагүй . Бусад олон лиценз зарсан гэдгээ ярилцлагадаа өөрөө дурдсан билээ.
Г.Мөнгөншагай Зариг.мн-д өгсөн ярилцлагынхаа үеэр Сэтгүүлч Б. Отгон намайг Ян гэдэг Хятадаас 20 сая төгрөг авсан. Зураглаач нь сая төгрөг, Жолооч нь 2 сая төгрөг авсан гэж гүтгэсэн бөгөөд би Ян гэдэг хятадаас мөнгө авах нь бүү хэл би огт танихгүй ээ!!!!!
Авлигал авсан цагдаа, хууль, хүчний байгууллагынханыг илчилэхээс айсан Ш. Мөнгөншагай ажлаа хийж яваа жирийн сэтгүүлчийг ор үндэсгүй гүтгэж чаддаг юм байна. Ард түмний мэдэх эрхийг хангах үүргээ гүйцэтгэсний минь намайг төлөө гүтгэсэн, доромжилсон үндэслэлээр шүүхэд хандах болсноо мэдэгдэж байна. Шүүхийн шийдвэрийг ил тод мэдээлэх болно. Надад өгсөн олон түмний итгэлийг мөнгөөр арилжих ёс зүй надад байхгүй билээ!!!!
Салхитын орд тойрсон булайг ухвал ДАЛАЙ ДАЛАЙ….. Бичсээр байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих