А.Амарбал: Төрөх эмнэлэгт регистрийн дугаар олгодог болсон нь хүүхдийн эрхийг хамгаалахад маш том алхам болно

25

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд төрөнгүүт нь регистерийн дугаар олгож эхэлжээ. Тодруулбал, Өмнө нь шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг сарын дотор авч, улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол өчигдрөөс буюу энэ сарын 2-ноос эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг болжээ.

Ингэснээр төрсөн өдрөөсөө эхэлж тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байгааг албаныхан онцоллоо.

Энэ талаар, ҮСХ-ны газрын дарга А.Амарбалаас тодруулахад, “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад, Жилд 600-700 хүүхдийн бүртгэл эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн хир нь улсын бүртгэлд бүртгэгддэггүй байсан. Энэ бүртгэл хийгддэг болж байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалахад маш том алхам болж байна. Регистрийн дугаарыг төрсний дараа орон нутагт сарын дотор, Улаанбаатар хотод 14 хоногийн дотор бүртгүүлдэг байсан бол одоо төрөх эмнэлгээс регистрийн дугаараа авч дараа нь улсын бүртгэлийн газарт баталгаажуулна. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишиг. Энэ нь зүүн өмнөд азийн орнуудад хүний наймаанаас сэргийлэх том алхам болдог. Бид энэ ондоо багтаад нас баралтын бүртгэлийн цахимжуулж, мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийг эхлүүлнэ. Жирэмсний эхэн үеэс төрөх хүртэл бүртгэлээр дамжих юм” гэв.

Дашрамд, Хүүхдийг төрсөн даруйд төрөх эмнэлэгт регистрийн дугаарыг нь олгох ажлыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн нийслэлийн төрөх эмнэлэгүүдэд хэрэгжүүлж байсан бөгөөд энэ сарын 2-ноос буюу өчигдрөөс эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.

Т.Гэрэл


URL:

Нэр: LenkaEr Огноо: 3 January 2019

Здравствуйте всем,
помогите, что делать, хелп! хелп!
когда врачиха психиатр из Севастополя, Зарва Юлия Евгеньевна,
калечит пациентов и торгует наркотическими препаратами тайно,
как с такой ненормальной поступить,
прошу помощи всех, кто знает что нужно делать, как поступить.
Она торгует тайно наркотическими препаратами на право и на лево.
Я никогда не состояла не на каких учётах, родилась здоровой,
Она напихала в меня наркотическими препаратами, и поставила на учёт.
я очень боюсь таких врачей.
горите в аду такие врачи ….
модераторы прошу вас… пожалуйста!
… занесите в важный раздел если не там запостила …
просила и прошу помощи всех, пожалуйста, помогите.
таких врачей, действительно надо наказывать в законодательном порядке.

Сэтгэгдэл бичих