Гамбургер Монголчуудаас үүдэлтэй

61

Гамбург гэдэг нь Германы нэгэн хотын нэр юм. Гэхдээ энэ хотын иргэд гамбургерийг анх гаргасан гэж ойлгох нь ташаа юм. Харин хил залгаа Унгараас жижиглэж хэрчсэн түүхий маханд амтлагч хольсон хоолыг Гамбургт авчраад идэхэд тиймхэн байсан учраас гал дээр үл ялиг болгож идсэнээр Гамбургер үүссэн түүхтэй. Улмаар хоёр талд нь талх тавьж, сонгино болон улаан лоолиор амталсанаар олон хүний таашаалыг хүртэж чадсан хоол болжээ.

Гэвч энэ бол гамбургерийн гарал үүслийн түүх гэвэл бас л өрөөсгөл болно.

 1024px-Tatar-1-1024x754 Гамбургер Монголчуудаас үүсэлтэй

Тухайн үеийн Гамбургийн иргэд дээрх хоолыг “Татар стейк” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ нь европчууд Монголчуудыг “Татар” гэж нэрлэдэг байсантай холбоотой.

Татар стейк нь XIII зууны хагаст Чингис хааны удирдлагад байсан Унгар улс дахь Монгол цэргүүдийн идэх дуртай хоол байжээ. Өөрөөр хэлбэл “Монгол стейк” гэж хэлж болох юм.

Угаас Гамбургерын үүсэл, гарлын тухай Википедиад өгүүлэхдээ XII-XIII зууны (1167-1227 он) үед одоогийн Орос, Казакстан, Украины баруун хэсгийг монголчууд эзэлж, Алтан орд улсыг байгуулж явахдаа морин цэргүүд нь заримдаа мориноосоо ч буулгүй хооллодог байсан. Тэдний давтсан махны жор 1940-өөд оны үе гэхэд Монголын эзэнт гүрэн даяар тархсан зэргийг маш тодорхой дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Он цагийн урт хугацааны явцад түүхэн үйл явдлыг дагасаар Гамбург стейк нь XVII зууны үеэс хойш (хамгийн багадаа) Герман дахь “Frikadelle” нэрээр алдартай болсон.

Hamburg_steak Гамбургер Монголчуудаас үүсэлтэй

Харин “Hamburger Rundstück” нь 1869 оноос хойш алдартай байсан бөгөөд орчин үеийн гамбургерын эцэг гэж хэлж болох юм.

1024px-Oberhafenkantine_Hamburger_Rundstück-1024x768 Гамбургер Монголчуудаас үүсэлтэй

Үүнээс хойш гамбургерын жор, хэлбэр хэмжээ хөгжсөөр өнөөдрийн түргэн хоолны гол нэрийн хоол болсон түүхтэй. Түүхийг нэг бүрчлэн өгүүлвээс цаг их орох тул Гамбургер Монголчуудаас үүсэлтэй юу гэдэг ойлголтын талаар маш товчхон дурьдлаа. Түүх сөхвөөс Гамбургер монголчуудаас үүссэн гэж хэлж болох үйл явц нэлээд хугацаанд өрнөх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих