Ч.Сайханбилэгийн эм зан, Г.Баярсайханы шулуун зан

Тусгаар тогтнолын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж, үндэсний бөх барилдуулж  улсын цол олгох  санаачилгыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр гаргаж, нэр бүхий гишүүд дэмжин хуулийн төсөл оруулж ирсэн   нь маргаан дэгдээгээд байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн  долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, АН-ын гишүүд зүтгүүлсэн бол  МАН-ынхан хурал хаяж гарсан юм. АН-ын таван гишүүн хуралд оролцсоноос Г.Баярсайхан дэмжээгүй. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг  түүний дэргэд  хоёр удаа очиж “Наад асуудлаа дэмжчих” хэмээн шивнэсэн ч тэрээр тоолгүй өөрийнхөөрөө зүтгэсэн. УИХ дахь намын  бүлгийн дарга гишүүнээ  “Гар өргө”  дарамталдаг ёс зүйгүй энэ   байдал   эцэстээ Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханы  ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үү “Гараад эр хүн шиг үзчихье” хэмээн ширээнийхээ  араас боссон  бол  Ч.Сайханбилэг ч үзэлцэхээс буцахгүй бололтой  хурлын танхимаас  дагаж гарсан. Тэдний араас Г.Баярсайханыг   балиашиглахаар Б.Бат-Эрдэнэ, Ч.Сайханбилэгийг  балиашиглахаар  Г.Батхүү нар дагаж гарсан. Түүний дараахан   байнгын хорооны хурлыг сурвалжилж байсан сэтгүүлчид   “Нуруулаг сайхан бие хаатай  гээд   Ч.Сайханбилэг  эр хүн шиг  үзэлцэж чадалгүй эм зан гаргаж байна” хэмээн жиг, жуг гэлцсэнээр хурал завсарлав.

Л.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих