ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

266

ХХААХҮЯ-аас гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд нь донор орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна.

Мөн газар тариалангийн салбарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо”, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй”, Азийн хөгжлийн банкны “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэн өрхийн амьжиргааг сайжруулах”, Европын холбооны “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх” зэрэг төсөл хэрэгжиж байгаа юм байна.

Газар тариалангийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, энэ онд хамтран ажиллах чиглэлээ тохирох зорилгоор ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас төслийн зохицуулагч нартай уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар тогтвортой газар тариалан эрхлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, зохистой дадал нэвтрүүлэх, салбарт мөрдөгдөж буй стандартуудыг шинэчлэх, тариаланч, ногоочдыг сургах зэрэг чиглэлд олон улсын төслүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, хоорондын уялдааг хангах талаар ярилцсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих