Хятадын эм үйлдвэрлэгчдийн боломж буурсангүй

1Screen_Shot_2019-01-04_at_12.46.29_PM_copy-124755-1818476891Хятадын эрүүл мэндийн зах зээл 12 дугаар сард 46 тэрбум ам.доллараар хорогдож, Бээжингийн бодлого хувирсан ч дотоодын эм үйлдвэрлэгчдийн байр суурь ганхах яагаа ч үгүй бололтой. Жоргүй олгодог нийтлэг хэрэглээтэй эмийн үнийг төвлөрсөн зохицуулалтаар шийдэх Хятадын төлөвлөгөө нь олон арван жил арвин ашигтай ажиллаж ирсэн олон жижиг үйлдвэрлэгчийг үйл ажиллагаагаа шинэ нөхцөлд зохицуулах, нэгдэн нийлэхэд түлхэв.

“Жоргүй олгодог эм үйлдвэрлэгч компаниуд Хятадад цааш урагшлах боломж шавхагдсан”-ыг Шанхай дахь Hengsheng Asset Management-ийн сангийн менежер Дай Мин анхааруулж байна. “Хүн амын хөгшрөлттэй холбоотойгоор засгийн газраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаядаг байсан таатай нөхцөл ингээд төгслөө. Цаашид ч бодлогын өөрчлөлттэй уялдан эрүүл мэндийн салбарын үнэт цаасны үнэ үргэлжлэн буурна” хэмээн менежер тайлбарлав.

Хятадын жоргүй эмийн үйлд­ вэрлэл өдий хүртэл дэлхийн дунджаас илүү ашигтай ажиллаж ирсэн юм.

Патентын хугацаа нь дууссан нийтлэг хэрэглээтэй эмээр их ашиг олж ирсэн компаниуд шинэ нөхцөлд зохицох үүднээс судалгаа, хөгжүүлэлтийн ажилд мөнгө цутгаж эхэллээ.

Компаниуд шинэ эм бүтээж чадвал жоргүй эмийн борлуулалт буурснаас үүдэх алдагдлаа нөхөх боломж бүрдэх юм. Эрх баригчдын зохицуулалт эдүгээ хүртэл Хятадын компаниудад таатай байж ирсэн. Bloomber-­ийн статистикаар, гуравдугаар улиралд тус улсын эм үйлдвэрлэгч компаниудын нийт ашиг (gross margin) 74, ахиуц ашиг (profit margin) 18 хувьтай гарчээ. Харин нийт ашгийн дэлхийн дундаж 55, ахиц ашиг 9.5 хувьтай байгаа юм.

Үндэстэн дамнасан том компаниуд шинэ эмээ Хятадад борлуулах зөвшөөрөл авахын тулд олон жил хүлээх шаард­лагатай. Гэтэл дотоодын жоргүй эм үйлдвэрлэгчид патентын хугацаа дууссан хуучин эмийг тус улсад хуулбарлаж үйлдвэрлэх бизнесээр цэцэглэн хөгжсөн. Дээр нь чанарын хяналтын нэгдсэн тогтолцоогүй нь эм үйлдвэрлэгчдэд бүр ч ашигтай байв.

Өндөр үнэтэй эмийнхээ чанарын баталгааг түвэггүй гаргуулах боломж сайтай Pfizer Inc, AstraZeneca Plc зэрэг олон үндэстний том компаниуд Хятадын эмнэлгүүдэд нийлүүлэх патентгүй эмийн тендерт ялах боломж илүү байж ирлээ.

Харин нийт ашгийн дэлхийн дундаж 55, ахиц ашиг 9.5 хувьтай байгаа юм.

Саяхнаас Хятадын том хотуудад гол чухал эмийн бүтээгдэхүүнүүдийг эмнэлгүүдэд бөөнөөр нь нийлүүлэх туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрөөс үүдэн компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлөө өрсөлдөж, үнээ дунджаар 52 хувь, дээд тал нь 90 хувь хүртэл бууруулахаас аргагүй нөхцөл бүрдлээ.

Эмийн үнэ ард түмэнд хүртээмжтэй байхуйц хямдрах ёстой тул цаашид шинэ хөтөлбөрт Хятадын илүү олон хот, олон эмийг хамруулна хэмээн БНХАУ-ын ерөнхий сайдын орлогоч Сунь Чуньлань өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.

Хятадын дотоодын үйлдвэрлэгчид шинэ нөхцөлд зохицон тэсэж үлдэх үүднээс судалгаа, хөгжүүлэлтийн ажилд хөрөнгө оруулж байна. Jiangsu Hengrui Medicine сүүлийн улиралд нийт орлогынхоо 16 хувийг судалгааны ажилд зарцуулснаар бусдыгаа тэргүүлэв.

Гуанжоуд төвтэй Yipinghong Pharmaceutical ч хоёрдугаар байранд буюу нийт орлогын 8.4 хувийг шинэ эм бүтээхэд зарцуулжээ. Zhejiang Jingxin Pharmaceutical, Chengdu Kanghong Pharmaceutical group, Tianjin Lisheng Pharmaceutical тус бүр найман хувийг судалгаа шинжилгээнд зориулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих