Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж мэдээлэл хийнэ

27

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: АШУҮИС-ийн эрдмийн өргөө 220 тоот өрөөнд Европын Холбооны Ерасмус+ Дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн нээлт болно.

09:00 цагт: ‘Чингис’ зочид буудлын хурлын танхимд  “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ- СОЁЛЫН ШИНЭ ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “МОНГОЛ ТУУРГАТНЫ УРАН ЗОХИОЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО” сэдэвт уулзалт ярилцлага, номын нээлтийн ёслол болно.

09:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

09:30 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний үндэсний хэмжээний нэмүү өртгийн сүлжээний нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, боломжит нич бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд зориулсан “ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.

10:30 цагт: Бишрэлт зочид буудалд ШӨХТГ-аас зарлаж буй “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил 2019”-ийн нээлт болно.

11:00 цагт:  Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛын талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцана.

14:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд

  • 11:30 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт:  ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

URL:

Сэтгэгдэл бичих