Ардчилсан нам УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг шаардав

49630879_214917009441800_993267790573993984_n-810x500Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж мухардлаас гарах аргыг УИХ-ын ээлжит сонгууль яаралтай зарлан явуулах нь зүйтэй гэж үзсэн улс төрийн шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Ардчилсан намын зүгээс УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН-ыг өнгөрсөн хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө умартан, төр удилдах чадваргүй болохоо батлан харууллаа хэмээн УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай явуулах шаардлагатай хэмээн мэдэгдэл гаргасан байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байгаа нь энэ бүхний илрэл гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Мөн төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал хуваагдал нүүрлэж, УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, нийслэл нь удирдлагагүй, 21 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд орлоо.

Төрийн бүхий л шатанд албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ-ийг дэмжих сангийн иргэдэд очих боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес  улстөрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монголын төрийг бүрэн мухардалд оруулаад байгаа гэж Ардчилсан намынхан үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.