Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ

505f7672ce03cb9816530710938260dcСонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна.

Мөн иргэн Т иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн, найз нөхдөөс нь мөнгө гуйж, 25 удаагийн үйлдлээр, 12 сая төгрөг залилан авчээ.

Түүнчлэн иргэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нэг нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байсныг илрүүлжээ. Дээрх хэргүүдийг одоогоор мөрдөн шалгаж байгааг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих