2019 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД МОНГОЛ УЛС БАГТЖЭЭ

303

Саяхан “Дэлхий 2019 онд” гэсэн тусгай дугаараа “Экономист” сэтгүүл гаргажээ. Тэгвэл тус сэтгүүлд дурьдсан 2019 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд Монгол улс багтжээ.

Эдгээр улс орнуудыг 1-т Сири 9.9%, 2-т Бангладеш 7.7%, 3-т Энэтхэг 7.6%, 4-т Бутан 7.4%, 5-т Этофи 7.3%, 6-т Лаос 7.3%, 7-т Руанда 7.2%, 8-т Мянмар 7.2%, 9-т Кампуч 6.8%, 10-т Монгол 6.8%-ийн өсөлттэйгөөр тус тус багтсан байна.

Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа “Энэ бол олон улсын түвшний экспертүүд, эдийн засагчдын манай эдийн засгийн бодлого, гарч байгаа үр дүнд өгсөн үнэлгээ юм. Улс төрийн тогтвортой байдал нэмэгдвэл ч энэ байтугай л үр дүн гарна л даа. Даанч Засгийн газраа огцруулна гээд хэсэг хүмүүс улайрчихаж” хэмээн мэдэгджээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих