Нийтийн тээврийнхэн 01.00 цаг хүртэл үйлчилнэ

Нийслэлчүүд төв талбайдаа он солигдох мөчийг угтах боломжийг  нийтийн тээврийн газрынхан олгож байна.

Энэ үдэш Сүхбаатарын талбайд урлаг, соёлын олон арга хэмжээ болох бөгөөд энэ бүгдийн захын хорооллын иргэд ч унаа машинд санаа зоволгүй үзэх  боломжийг нийслэлийн төр захиргааны байгууллагаас олгож байгаа юм. Энэ өдөр МУБИС болон Сүхбаатарын талбайн автобусны буудлаас нийтдээ 14 чиглэлд 80 автобус 01:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих