Цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохыг БНАСАУ шаарджээ

5c33188c0d548Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилт явуулахгүй байхыг БНАСАУ-ын эрх баригчид БНСУ болон АНУ-аас хүсчээ. Энэ тухай “Rodong Sinmun” сонин мэдээлсэн байна.

“БНАСАУ болон БНСУ-ын хийсэн яриа хэлэлцээний үеэр тодорхой мэдэгдсэнчлэн, энх тайван, хөгжил цэцэглэлтийн замаар ахиц дэвшилтэй урагшлахын тулд гадны хүчнийг оролцуулсан цэргийн хамтарсан сургуулилт байх ёсгүй билээ.  Солонгосын хойг дахь цөмийн аюул заналхийллийг үгүй хийх, энх тайвны уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн тус сонинд дурджээ.

Түүнчлэн тус сонинд “Хилийн чанадаас стратегийн зэвсэг зэрэг цэргийн зориулалттай тоног төхөөрөмж оруулах явдлыг БНСУ бүрэн зогсоох хэрэгтэй” гэж мэдээлсэн байна.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих