Гэмтсэн зорчигчдыг нийслэлд авчирчээ

11

Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 99-88 УНЗ улсын дугаартай том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр гарсан.

Ослын улмаас хоёр жолооч нь амь насаа алдаж,  35 хүн гэмтэж бэртсэн байдалтай байна. Хүнд бэртсэн хүмүүсийг өчигдөр нисдэг тэрэг явуулж авчрахаар холбогдох газрууд ярилцсан ч явуулаагүй байна.

Харин нэлээд хүнд бэртэлтэй зорчигчдыг өчигдөр орой газраар тээвэрлэж, ГССҮТ-д авчирчээ.

Дээрх осолдсон автобус нь “Дэлгэрэх хүнс” ХХК-ны автобус бөгөөд сар шинийн баяр болохтой холбоотой нэмэлтээр зорчигч тээвэрлэж байжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.