Төрийн албан хаагчдын зэрэг дэвийн нэмэгдэл

1d230286f5fba68e68facda2712dcb33Төрийн албанд удаан ажилласан болон дарга, ахлахаар ажиллаж байгаа хүмүүс зэрэг дэвийн нэмэгдэл авахаар болсон байна. Энэ талаар бид дэлгэрэнгүй хүргэж байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг батлан гаргаж, уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан билээ. Улмаар “Тѳрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны ѳдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5-д “Тѳрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ны ѳдрийн дотор … холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, ѳѳрчлѳх, шинэчлэн батлах, хүчингүй болгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно.

Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг өнөөг хүртэл Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв,түүний нэмэгдэл олгох журам”-аар зохицуулж мөрдөж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан байна.

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж  заасны дагуу “Журам батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөл,  түүний хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв,түүний нэмэгдэл олгох журам”-ын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулсан бөгөөд төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган уг төслийг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ирүүлсэн.Журмын төсөлд хуулийн үзэл баримтлал, зарчим,  хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын  зохицуулалтыг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх зохицуулалтыг шинэчлэн зохицуулсан.  Мөн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулан олгох саналыг гаргах албан тушаалтныг тодорхой болгон зааж,   зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгож ижил хувиар өсөхөөр тусгасан байна.

            Түүнчлэн хуулийн 23.2-д заасан тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан жилийн тусгай шаардлага, 26.3-т “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасны дагуу хугацаанаас өмнө тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг хэрхэн олгох талаарх зохицуулалтыг мөн шинээр оруулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан тушаал нь дор дурдсан зэрэг дэвтэй байх бөгөөд төрийн захиргааны албан хаагчид дараахь байдлаар олгоно.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид дор дурдсан байдлаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно.

Журмын төслийн 2.8-р заалттай холбогдон хүний нөөцийн болон материаллаг зардал гарахгүй учир нийт зардал 1.9 тэрбум төгрөг буюу бусад зардлын дүнтэй адил байна.

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг тухайн  албан хаагчийн албан тушаалын цалингаас дор дурдсан хувиар тооцож, сар тутам олгох юм байна.

Бид энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулан дахин мэдээлэх болно.

http://dorgio.mn/p/99532


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.