Чандмань суманд 1000 гаруй мал хээл хаяжээ

26

Чандмань сумын мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтад хүндрэл учирч болзошгүй байна. Чандмань сумын нийт нутгаар 5-10 см зузаан цастай, хүйтэн жавартай байна. Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан одоогийн байдлаар 1000 гаруй мал хээл хаяж, малчид төл малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.

Цаашид сумын хэмжээнд 16,8 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байна.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Д.Баатарзориг нар Чандмань суманд ажиллаж, Баянхайрхан багийн малчин Р.Чулуунтай уулзан өвөлжилтийн төлөв байдлын талаар ярилцах үеэр дээрх мэдээллийг өгчээ.

Мөн малчдын бэлтгэсэн хадлан өвс норж, харлан чанараа алдсан бөгөөд зах зээлд борлуулж буй өвс, тэжээл өндөр үнэтэй байгаа нь малчдад тулгамдаж буй асуудлуудын нэг болсныг  хэлж байлаа.

Түүнчлэнсумын Засаг дарга Б.Галбадрах сумын цахилгааны шугам сүлжээг шинэчлэх, зам харилцааг сайжруулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох зэрэг ажлыг аймаг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллахыг хүсэв.

Н.Лхагва

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.