Марго Робби, Барби хүүхэлдэйн дүрд тоглоно

27

28 настай жүжигчин Марго Роббиг хэзээнээс л хүүхэлдэйтэй төстэй гэдэг байжээ. Үүнийг Холливудын продюсерүүд ч анзаарч Барби хүүхэлдэйн тухай уран сайхны кинонд тоглуулахаар болжээ.

Барби хүүхэлдэй 60 шахам жилийн түүхтэй, гүнжээс ерөнхийлөгч хүртэлхи төрөл бүрийн загвараар гарсан бөгөөд охидыг өөртөө итгэлтэй болгож, бусадтай харьцахад сурган сониуч занг өдөөдөг байна.

Марго Робби Барбигийн тухай кинонд тоглох болсныхоо дараа “The Hollywood Reporter” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Би алдарт хүүхэлдэйн дүрд тоглох болсноо нэр төрийн хэрэг гэж үзсэн. Шинэ кино даян дэлхийн хүүхдүүдэд маш их эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Марго Робби, түүний нөхөр Том Акерли нар киноны продюсерийн ажлыг мөн хавсран гүйцэтгэх аж.

Б.Туг

 


URL:

Сэтгэгдэл бичих