Жолооны ард гар утас ашигласан жолоочийг илрүүлж, торгож эхэлжээ

37

Австралийн Сидней хот замын хөдөлгөөнд оролцохдоо жолооны ард гар утас хэрэглэсэн жолоочийг илрүүлэх тусгай камерын сүлжээтэй болжээ. Шинэ технологийг туршихад 11 мянган жолоочийг гар утас хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь илрүүлж, зургийг өндөр нарийвчлалтай авч хиймэл оюун ухаант төхөөрөмж рүү илгээсэн байна. Тэрхүү төхөөрөмж нь жолооны ард  мессеж бичиж буй, эсвэл чанга яригч ашиглалгүй нэг гараараа утсаа барин ярьж буй жолоочийг илрүүлдэг юм байна.  Күинслэндийн их сургуулиас гаргасан судалгаагаар Австралид гардаг зам тээврийн дөрвөн осол тутмын нэг нь гар утастай холбоотой байдаг гэнэ. Тиймээс  жолооны ард утас ашигласан жолоочийг торгож, камерыг одоо торгуулийн хуудас бүртгэх төхөөрөмжтэй холбох, улмаар жолоочид шууд мэдээлдэг болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих