Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ

712-15470115795c35807c791f3АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтод тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах америкчуудын тоо нэмэгдсэнийг “Reuters” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Засгийн газрын түр зогсолт буюу “шатдаун” нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд 19 дэх өдрөө үргэлжилж байна.
Нэгдүгээр сарын 1-7-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 51 хувь нь “Засгийн газрын түр зогсолтын гол буруутан нь Д.Трамп” гэж хариулсан нь өмнөх санал асуулгын дүнтэй харьцуулахад 4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Үлдсэн хүмүүсийн 32 хувь нь Конгрессийн танхимын Ардчилсан намын гишүүдийг буруутгасан бол 7 хувь нь Бүгд Найрамдах намынхан буруутай гэж хариулсан байна.
Цахим сүлжээгээр явуулсан энэхүү санал асуулгад 18-аас дээш насны 2203 хүн оролцсоны 722 нь Бүгд Найрамдах намын дэмжигч, 867 нь Ардчилсан намын дэмжигч байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих