Тетрис тоглоомтой гэрлэнэ

57
АНУ-ын Флорида мужийн оршин суугч Нурул Махжабин Хассан гэдэг бүсгүй тооны машинаас харьцаагаа тасласныхаа дараа тетрис тоглоомтой гэрлэх бодолтой байгаа гэдгээ мэдэгджээ. 20 настай энэ бүсгүй тетрис тоглоомтой “дотно” харилцаатай болоод жил гаруйн хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ. Тэрээр энэ тоглоомоор өдөрт 12 цаг тоглодог аж.

Хассан “Тетрис тоглоом бол гайхалтай зүйл. Энэ тоглоом төгс төгөлдөр болоход ойрхон байгаа. Хүмүүсийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Би энэ тоглоомоор наадахдаа хэн нэгэнтэй дотно харилцаатай болсон юм шиг байдаг” хэмээн ярьжээ. Хассан бүсгүй тетрис тоглоомдоо үнэнч нэгэн бөгөөд уг наадгайтай холбоотой янз бүрийн эд зүйлсийг цуглуулдаг байна.
Дээд сургуулиа төгсөөд тэрээр тетрис тоглоомтой гэрлэхээр төлөвлөж байгаа юм. Өмнө нь энэ бүсгүй Пьер гэдэг нэртэй тооны машинтай дотно харилцаатай байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр ямар нэг хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаагүй бөгөөд амьгүй эд зүйлстэй сэтгэлээ хуваалцдаг байсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих