Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрээсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 оны долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулан уучилт гуйлаа.

Тэрбээр “Тэр өдөр иргэнийхээ амь нас эрүүл мэндийг амь насаа алдсан, эрх чөлөөгөөр хохирсон нийт иргэдээсээ уучлалт гуйя. Иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалах үүрэгтэй хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг шалгаж гэм буруутай этгээдүүдийг тогтоох ёстой” гэв.

Мөн энэ үеэр “Амьдралаа бие даан авч явах гээд хичээж байгаа монгол хүн байна. Гэтэл нэг талаас төр нөгөө талаас бизнесмэнүүд энэ хүнийг хавчиж байна. Энд хавчигдаж байгаа иргэд монголын нийгмийн дундаж төвшний амьдралтай иргэд. Дундажгүй нийгэм ирээдүйгүй байдаг.

Өнөөдөр төр эсвэл тэдэнтэй нийлсэн хүмүүс хамгийн ашигтай бизнесийг хийж байна. Энэ цагт төр ажил хэрэгч иргэддээ гадныхаас илүү дотоодын олигархиудаас илүү нэр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үндэсний эрх чөлөөг нь тэмдэглэж байгаа 100 жил иргэддээ эдийн засгийг нь сэргээх эрхийг олгох цаг болсон. Ийм зүйл хийх цаг болсон.

Энэ ажлыг хийхийн төлөө маргаашнас бид ханцуй шамлан орьё. Түүнчлэн ард иргэдээсээ илүү их эрх эдэлж , бага үүрэг хүлээж байгаа тогтолцоог өөрчилж, иргэн нь олон эрхтэй байх ниймийг бий болгох нь энэ эрэн үеийн шаардлага. Бүгдээрээ ажлаа хийцгээе” гэв.

Мөн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтлэлч Д.Болдхуягийн дэвшүүлж олон нийтэд уриалсан дэлхий даяархи монгол угсаатнуудаа элгэн нутагтаа ирэхийг уриалсан санааг дэмжиж  буйгаа илэрхийлэн Монголчуудаа олуулаа болохыг уриалж байна. Тэрбээр бид Монгол улсын иргэнийхээ хувьд халх дөрвөд, казах, урианхай, захчин буриад хэн ч бай бүгдээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий.

Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ гэж уриалах гэсэн юм” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих