Гарал үүслийн бичиггүй мал, мах тээвэрлэвэл хариуцлага тооцно

74

Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж буй “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоож, хариуцлага тооцохоос гадна автомашин ашиглан үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, ачаа тээш, сэжигтэй хүн зэргийг шалгаж мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулахгүй, харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулж байна.

Малын хулгай ихсэж болзошгүй энэ үед хяналт шалгалт эрчимжиж байгаа. Тиймээс гарал үүслийн бичиггүй бол УБ хот руу оруулахгүй, хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулахгүй юм.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.