“Pigmatet mining” компани Онон голд цианит натри оруулж байна

406

Хойд хөршөөс манай улсын нутагт орж ирдэг цөөхөн голын нэг бол Онон гол юм.  Одоогийн байдлаар Онон голын сав газарт 22 мянга гаруй иргэн аж төрж байгаа аж. Гэтэл гурван компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна” хэмээн “Онон мөрөн” хөдөлгөөн, Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ. Тэд алт олборлохоор эрхээ авсан аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааг зогсоож, эрхийг цуцлахыг шаардан өнөөдөр (2018.12.21)-нд хэвлэлийн хурал хийв.

Тус газарт алт олборлохоор “U and B”, “Айбун Тэс”,  “Pigmatet mining” зэрэг компани зөвшөөрлөө авсан байна. Үүнээс “Айбун Тэс” нь 2027 он хүртэл, ”Pigmatet mining” нь 30 жилийн хугацаатай зөвшөөрөл авсан байгааг Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ.

“”Pigmatet mining” компани чулуун орд ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд дэлхий дахинд чулуун ордоос олборлолт хийхдээ цианит натри ашигладаг технологи түгээмэл байгаа. Тэгэхээр тус компани олборлолт явуулж эхэлбэл цианит натри Онон голын усанд орж, гол дагуух газар нутаг, ховор ан амьтад хордох эрсдэл үүснэ” хэмээн Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очир хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.