Надад бэлэг өгөхгүй байж болох уу?

olloo_mn_1424217773_zolgolt (1)(1)Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Сар Шинийн Баяр тун удахгүй болох гэж байна. Монгол улсад албан бус тоогоор 800,000 орчим өрх байдаг гэх бөгөөд тэд тус баярт зориулж дунджаар 1-1,5 сая төгрөг зарцуулдаг ажээ. Үүний тал орчим нь гар цайлгах бэлгэнд зарцуулагддаг гэх бөгөөд өмнөд хөршөө нүүлгэх шахдаг болоод чамгүй олон жилийн нүүрийг үзэж буй бид их хэмжээний мөнгөө гадагш гаргадаг. Харин энэ жилийн хувьд сошиал орчинд олон нийт баярыг зөв зохистой, мөн хүндрэл чирэгдэлгүй өнгөрүүлэхийн тулд нэгэн уриалга гаргасныг та бүхэнд хүргэж байна.

Энэ цагаан сараар… Надад бэлэг өгөхгүй байж болох уу?

Баяраар битгий зээл ав, тэрүүгээрээ надад битгий бэлэг ав аа. Сүүтэй цай, буузаараа дайлчих. Хэн нэгнийг банкны хамааралтай болоосой гэж хүсэхгүй байна.

Надад бэлэг өгөхгүй байж болох уу?

Хайрттайгаа байхаасаа их цагийг өнгөрөөн ажил хийсэн мөнгөө Хятад бараанд битгий үр. Чихэр ч битгий ав. Надад битгий бэлэг ав, тэр мөнгөөрөө гэрээрээ салхинд гарчих.

Надад бэлэг өгөхгүй байж болох уу?

Байгааг нь идэж ууж инээж хөөрч байгаад л буцъя. Ганц уулзах баяраар цаг хугацаа, яриа хөөрөө л бэлэглэчих. Би бараа авмааргүй байна өө. Бүр юм өгмөөр байвал хөлдүү буузнаасаа өгчих. ажилдаа явахдаа жигнэж аваад явъя, хэдэн өдрийн хоолоо идэхдээ таныг магтан дуулъя аа. Нээх гоё, санаа амар, байгаагаараа л баярлаж, баярлуулъя.
Баяр болохоор тэтгэврийн зээл, цалингийн зээл, юу өмсөх үү бла бла. Санаа зовж биш, зовлон хурааж биш, баярлаж сурмаар байна.


URL:

Нэр: unshigh Огноо: 10 January 2019

neg l ich hadag yandar bolson mankuuruud…. bichig yseggyi, yar tembyy bolson tyvd emgen chamaig haraad tatj unatlaa ineej shooldog. mankuur bool chinii ner chini tyvd nertei. uul us gazar shoroo chini tyvd nertei. mal chinii syr badruuldag hadag yandar hee ugalz maihan sav, boov boortsog chini bygd tyvdiinh…. mankuuruud tyvd boov orj, tyvd nereeree gaihuulj, tyvd hadgaaraa syrjignene…. hir burtag tembyyt tyvdyydiin togloom naadgai bolson mankuuruud duhaa tsoortol morgosoor gyilgachin heveeree tyyhiin hog deer hayagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.