Алтны наймаачин – Ардын баатар болчихсон уу

166

Алтны нинжа Т.Ганболд:” Миний ард хэн ч байхгүй. Ард түмэн та нар л байна” гээд талбай дээр хашхирч явна.
Ерөнхий прокурор Д.Дорлигжавт 9 сая ам долларын хахууль өгсөн. Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж, С. Баяр…. Монголын улс төрд тухайн үед нөлөөтэй болгонд авлигал өгснөө өөрөө зарлаж байгаа энэ хүн МАНАН-д хамаагүй юу!!! Хэрвээ Т.Ганболд мэтийн бэртэгчид
МАНАН-г санхүүжүүлээгүй бол, улс төрчдийн авлигыг өөгшүүлээгүй бол, мөнгөтэй хүнд үйлчилдэг шударга бус тогтоолцоог хүчирхэгжүүлээгүй бол өнөөдөр улс орон минь ийм болох байсан уу!!!
Одоогийн эрх баригчдын хэн нэгэнд бас алдарт ХАХУУЛЬ-аа атгуулчихаагүй биз!!!!
Үе үеийн эрх баригчдын толгой дараалан авлигадсан сая сая долларын ЭХ ҮҮСВЭР хаанаас вэ!!!
Т.Ганболд бол ердөө л ЗАЛЬХАЙ ХУДАЛДААЧИН.
Тэрээр ард түмний өмч АЛТ ухсан. “Алт үйлдвэрлэгчдийн холбоо” гээчийг байгуулж ЛОББИ хийсээр 5 хувь байсан алтны татварыг 2,5 хувь болтол бууруулж чадсан. Зөрүү 2,5 хувийн татварыг нь тэрээр САЙН АХ нартаа хандивласан БИЗ!!! Уг нь тэрээр Алтнаас олсон ашгаа МАНАН-ийн толгойлогчдод биш АРД ТҮМЭН-дээ өгсөн бол жинхэнэ Ардын баатар болох байлаа.
Би ард түмний тэмцлийг, Т. Ганболдын зоригийг дэмжиж байна. Гэхдээ боохой борооноор гэгчээр жирийн ард түмний итгэл цөхрөл дээр хонины арьс нөмөрсөн чононууд ТОГЛОЛТ хийх вий !! гэж сануулж байна. МАНАН-ийн шимээр ургасан МӨӨГ-нүүд ҮНЭН байгаасай гэж залбирч байна!!

Сэтгүүлч Б.Отгон 2019,01,10


URL:

Нэр: unshigh Огноо: 10 January 2019

gadaad hyn, gadaadiin tom kompani mongoliin altiig ton tonn-oor ni uhaad mongold gants togrogiin tatvar tololgyi uhaj duusgaad garaad yavj baina. malaa chi yneheer shudarga um bol iim bolomj tedend olgoson aluurchin hyzyygyi tarvaga, s.bayar, saihanbalag, bayartsogt badamjunai bagabandi batuul, dorligjav, metiin hulgaich nartai yagaad temtsehgyi baigaa um be. deer ner durdsan aluurchid hulgaich luivarchid bol mash olon zaluusiig ailgan syrdyylj mongo horongo bair mashin avsan…. edgeer luivarchdad shuluulsan zaluus yaj shuluulj ailgan syrdyylelted orj shorond orohgyin tuld hediig tolj baisnaa ard tymendee il gargah ni zyitei

Нэр: Anonymous Огноо: 13 January 2019

Bitgii hutsaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.