Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алджээ

35

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 01-р сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь БЗД-ийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-12 хороонд оршин суух хаягтай “У” /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.