Малчдад хямд үнэтэй өвс тэжээл шаардлагатай байна

36

Ховд аймгийн өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын  нэг нь Зэрэг сум. Тус суманд хүйтний эрч сүүлийн өдрүүдэд эрс чангарч  шөнөдөө -35-37 хэм хүрч байгаа нь өвөлжилт хүндэрч, мал зутрах нэг шалтгаан болж байгааг иргэд хэлж байна. Цаашид өвөлжилтийн байдал улам хүндэрвэл малчдын бэлтгэсэн өвсний нөөц хүрэлцэхгүй байж болзошгүй нөхцөл Зэрэг суманд үүсчээ.

Өвөлжилтийн байдал улам хүндэрвэл малчдын бэлтгэсэн өвсний нөөц хүрэлцэхгүй байж болзошгүй нөхцөл Зэрэг суманд үүсчээ.

Дэд бүтэц, зам харилцаагаа сайжруулан хөгжлөөрөө бусад сумдаа түүчээлж байгаа Зэрэг суманд энэ сарын 8 ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ажлын хэсгийн хамтаар ажиллажээ. Тэрээр тус сумын Эхэн багийн малчин н.Аззаяагийнхаар зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Зэрэг сумын малчин Аззаяа 1992 оноос хойш мал маллажээ. Одоо 600 гаруй малтай, үүнийхээ 100 орчмыг нь хашаандаа тэжээж байна. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч Алтан тээлийн хөндийгөөр шөнөдөө -35-37 хэм хүрч байгаа нь цаг, мал зутрах нэг шалтгаан болж байна.

Цаашид цас нэмж орж,  цагийн байдал  хүндэрвэл малчдын бэлтгэсэн өвс, тэжээл өвөл хаврыг давахад хүрэлцэхгүй нөхцөл үүсч болзошгүй байна.

Иймд хямд үнэтэй өвс тэжээл малчдад нэн шаардлагатай байгааг сумын иргэд уламжилжээ.

Зэрэг суманд  сүүлийн 2  жил өвөлжилт хүндэрч зудархуу байснаас болж малчид төл хүлээж аавгүй. Мөн малчид малынхаа тоог цөөлж худалдан борлуулснаар тус сумын мал сүргийн тоо толгой өмнөх оныхоос цөөрсөн байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 158620 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 40 гаруй мянган толгойгоор буурчээ. Зэрэг сумын 8000 гаруй толгой мал Ховд аймгийн сумдад, 10 000 орчим толгой мал өөр аймгийн сумдад отроор өвөлжиж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.