Чуулганы ирц бүрдээгүй байна

4040

УИХ-ын чуулганы хуралдаан өнөө өглөө 04.30 цагт АН-ын бүлэг 6 цагийн завсарлага авснаар түр завсарласан. Өнөө өглөөний 10.00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаанд 34 гишүүн ирцэд бүртгүүлээд байна. Ирц 50 хувьд хүрвэл чуулганы хуралдаан эхэлж, Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Дашрамд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.