УИХ-ын “шөнийн” чуулганаар УЕП М.Энх-Амгалан ноцтой баримтууд дэлгэлээ

zgm_hevteeghУИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэх ёстой ч ирц хүрээгүй шалтгаанаар үдээс хойш 15 цагт хуралдахаар боллоо. Нэгдүгээр сарын 11-нд багтааж шийдвэр гаргах гурван асуудал байгаа учир урд шөнө нэгдсэн чуулган эхэлсэн юм. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 11-ний 02.16 цагт УИХ-ын чуулган эхэлсэн.

Чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн УЕП-ын санал, ХХААХҮЯ-ны сайдыг томилох гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр товлов. Гэвч үүрээр 04 цаг өнгөрч байхад хоёр дахь асуудлыг хэлэлцэх явцад буюу Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг танилцуулсны дараахан Д.Пүрэвдорж гишүүний саналаар зургаан цагийн завсарлага авч, өглөө 10 цагаас эхлэхээр болсон юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан Дэгийн тухай хуульд УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлж болох заалт оруулж байгаа юм. Энэ нь цаашдаа парламентын дархлааг устгана, Засгийн газар шиг тогтворгүй байдалд хүргэх аюултай гэж олон гишүүн онцолсон. Нэг хүнийг огцруулахын тулд ийм хууль санаачилж оруулж ирсэнд харамсаж байгаагаа тэд хэлцгээсэн. Ингээд санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг олонх нь дэмжлээ.

Чуулганаар хэлэлцэх хоёр дахь асуудал нь ноцтой байдал үүсгэсэн юм. Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Уг дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн дунд ихээхэн маргаан дэгдээв.  Хэвлэлээр нэр дурдагдаж байгаа олон гишүүнээс дөрвийг сонгож оруулж ирсэн учрыг УЕП М.Энх-Амгалангаас асуухад “Энэ дөрвөн гишүүн эрүүгийн гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд оруулж ирж байгаа юм. Цаашдаа шалгагдаж байгаа гишүүдийн асуудлыг тогтоогдохоор ээлж дараатай оруулж ирнэ” гэлээ.

Хэргийн нөхцлийн талаар прокурор бага зэргийн баримт дэлгэхэд л “бөмбөг” дэлбэрэх хэмжээний шуугиан үүсгэхээр мэдээллүүд цуварч байв. Тухайлбал Д.Дамба-Очир гишүүн ямар ч барьцаагүй зээл аваад компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гөлтгөний үйлдвэр барина, тоног төхөөрөмж авна гэж авсан зээлийн тал мөнгийг уурхайн ажил руу хийгээд талыг нь хувааж авсан нь тогтоогдсон. Г.Солтан гишүүний авсан зээл эхнэрийнх нь дансаар ороод банканд хүүлэгдсэн. Мөн Л.Энхболд гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй, бусдаас авсан зээлээ буцааж төлөх зорилгоор авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдсон зэргийг хэлсэн юм. Харин Б.Ундармаа гишүүн парламентад сонгогдсоныхоо дараа өөрийн эзэмшдэг бүх хувьцаа, компанийн эрх мэдлийг бусдад шилжүүлсэн гэдгээ тайлбарлаж, аж ахуйн нэгж дэмжиж өгөх албан бичиг өгөөгүйгээ хэлсэн. Түүнд хамаарал бүхий компани авсан зээлийг 7-10 хоногийн дараа бүрэн барагдуулснаа байцаагчид мэдүүлсэн гэв.

Энэ мэтчилэн өрнөсөн чуулганы хуралдаан үүрээр 05 цагийн үед завсарласан юм.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: ashgui dee Огноо: 12 January 2019

MAN-iin darga maani JDU-iig chas haluun eleg zurheeree hamgaalaad baih estei deg jurmaaraa yavagdsan asuudliig gutgeed baigaa meteer avirlaadlaad baigaad ni huuliin baiguullagiinhan barimt notolgoigoor ni ilchilj aag omgiig ni darahgui bol ” shudraga busiin hongil”gej hervee baisan bol odoo ter ongo torhoo oorchilj “huulias deeguurt erh ashigaa tavisan shunaltnuudiin huuli busiin hongil onoodor boditoor medellee. Manai huuliinhand tusgai erh gej baidag bol ter erhee edelj 40-iig ni bish gehded yadaj denduu davarch mongo huulsen, tavisan oroo darahad zoriulson, baritsaagui zeel avsan geh met denduu davruun heregtnuudiig jiriin irgediin adilaar baih gazart ni ochihson uu?

Нэр: ashgui dee Огноо: 12 January 2019

M.Enh-Amaglan ,H.Enhjargal 2 mini huuliar ni shudraga shiideed ogoorei. Naidaj bain. Toriig huuli busaar avahiig sanaarhagchidiig bol bur hatuu tseerluuleh heregtei. Toroor durtai tsogtaa togloj boldgiig l haruulaad baina shuu. Ouyn-Erdene M.Enhboldoos uuchlal guilaa ch geh shig ene unen bol arai dendej baigaa yum bish uu!!! Hoer hun muudaltsaj hereldsen bol oor hereg, hen negneesee uuchlal guij boloh. Oyun-Erdeniin uildsen hereg uunees shal oor toriin hereg hatuuruulj helbel toriin erhiig huuli busaar avah gesen hereg. Uuniig uuchlal guisnaar tsairuulj herhevch bolohgui asuudal. Ene asuudliig huuliinhaa hureend zohih zaaltaar eruu uusgej hereg huleelgehgui bol. Ih hurliin darga hen ch bolson JDU-ii 40 knopoor honogiin dotorch unagaj boloh notsol uuslee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.