Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ

5c396b576d2c2Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин тус улсын Дамаск хот орчимд өгсөн Израилийн агаарын дайралтыг няцааж, их буучид пуужингуудын ихэнхийг устгаж чаджээ. Энэ тухай телевизийн Ikhbariya суваг мэдээлсэн байна.

Тус сувгийн мэдээлснээр, дайралтыг 23 цаг 15 минутад хийжээ. Хил залгаа орнуудаас ирсэн Израилийн цэргийн нисэх онгоцууд хэд хэдэн пуужин харвасан байна. Дайралтын үеэр Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудлын зөвхөн агуулах хохирол амссан бөгөөд тус буудлын үйл ажиллагаанд дайралт нөлөөлөөгүй аж. Flightradar цахим хуудсанд мэдээлснээр, довтолгооны дараахан 23 цаг 58 минутад тус буудлаас Syrian Air компанийн зорчигч тээврийн нисэх онгоц  Бахрейн улс руу ниссэн байна.

Үүнтэй адил дайралтыг Израилийн тал өнгөрөгч 12 дугаар сарын 25-нд өгсөн юм. Тус улсын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Ливаны агаарын орон зайгаас Сирид цохилт өгчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.