Nissan компанийн гүйцэтгэх захирал огцров

5c397c516a132Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн гүйцэтгэх захирал Хосе Муньос албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр тус компанийн тэргүүн асан Карлос Гоны ойрын хүрээний хүмүүсийн нэг байсан бөгөөд албан тушаалаасаа огцорсон нь түүний эргэн тойронд үүссэн асуудалтай холбоотой байж магадгүй байна.

Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн Карлос Гоныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд баривчилсан юм. Токиогийн Прокурорын газар баасан гарагт түүний эсрэг шинээр хэрэг үүсгэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.