Цагаан зээр хил дамнан нүүдэллэж байна

9

Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээрэнд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн.

Мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэлх нэг жилийн хугацааны мэдээллийг нягталж дуусчээ. Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон. Тодруулбал, дээрх хугацаанд хүзүүвчтэй гурван цагаан зээр ОХУ-руу  хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж орж ирсэн байна. Харин нэг зээр ОХУ-ын нутагт өвөлжиж байна.  Мөн хүзүүвчтэй өөр нэг зээр  өнгөрсөн оны нэгдүгээр сарын 14-нд  БНХАУ-руу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд одоо ч тэндээ байгаа нь хүзүүвчин дэх дамжуулагчийн мэдээллээр тодорхой болсон байна. Үүнээс гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар хүзүүвчтэй зээрээс  хоёр нь хууль бус агнуурт өртсөн байна.

MNB.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.