Н.Батсуурьт шидүүлсэн залуу бөх хэн бэ?

zaluu-arslan-webТ.САЙХАН

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өчигдөр /01.13/ тохиов.
Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай найм даван түрүүлсэн юм. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.  Өчигдрийн бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурийн залуу бөх Б.Лхагвадоржтой хийсэн барилдаан  олны шүүмжлэлийг дагуулаад байна.   Тэгвэл Н.Батсуурь аваргад шидүүлсэн аймгийн арслан Б.Лхагвадоржийн талаарх мэдээллийг хүргэе.

-Аймгийн арслан Батжаргалын Лхагвадорж.  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат “Макс” группийн бөх.

-Тэрээр  17-хон настайдаа  Аймгийн арслан болсон.  Лхагвадорж нь 2012, 2013, 2014 онуудад Улсын наадмын өсвөрийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн залуу бөх юм. 1995 онд тус аймгийн наадамд одоогийн Улсын арслан Д.Ганхуяг 18 насандаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж, 2006 онд одоогийн улсын начин Сангисүрэн 19 насандаа түрүүлж, арслан цол хүртэж байжээ.

-Ийнхүү Б.Лхагвадорж Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу аймгийн арслан болсон байдаг.

-Тэрээр мөн жүдо бөхийн төрлөөр зургаан жил хичээллэдэг.  Сахад болсон “Азийн хүүхдүүд” тэмцээний сонгон шалгаруулах шатанд хоёрдугаар байр эзэлсэн. Ер нь жүдо надад маш их таалагддаг гэжээ.

-Б.Лхагвадоржид  Д.Цэрэнтогтох аварга ихээхэн итгэл хүлээлгэдэг.   Тэрээр аварга маань намайг үнсээд “Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж хэлэхэд нь маш их баярласан гэсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих