Хулгайн байж болзошгүй 12 тонн махыг илрүүлжээ

468

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ. Өнөөдөр хийсэн шалгалтын үеэр ч энэ төрлийн зөрчил илэрсэн байна.

Нийт 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэж байсныг илрүүлсэн. Эдгээр зөрчлүүдээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ ажилласан юм.

Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалтыг зохион явуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.