Цагаан сар дөхөж байгаа энэ үед малын хулгай гаарч байна

92

Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан шунайхан сэдлээр малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Тодруулбал, СХД-21 дүгээр хороонд Давааны зөрлөгийн задгайд суух Давааний гадна сэжиг бүхий 4 тооны адуу байсныг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явах хугацаандаа шалгажээ.
ХУД-12 хороо оршин суух У-гийн  дөрвөн адууг бэлчээр дээрээс Дундговь аймаг Дэлгэрцогт суманд оршин суух 29 настай Г хулгайлсаныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Тиймээс иргэд та бүхэн гарал үүсэлгүй мал худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.