ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙН ГЭРЧИЙГ ХУТГАЛЖЭЭ

d1da12a36c4e997b588973b3e26260d0“MNTM” шоуны оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэний биед халдан хутгалсан тохиолдол гарчээ. Энэ тухай талийгаачийн ах Ч.Гэрэлхүү олон нийтэд мэдэгдсэн байх бөгөөд хэрэгтэй холбоотой гэх нотлох баримтуудыг цацахаа түр азнасан байна. Мөн талийгаачийн ээжийн гэрт сэжиг бүхий этгээдүүд удаа дараа ирсэн тухай тэрээр “Эхлээд талийгчийн амийг зэрлэгээр хөнөөнө, дараа нь ар гэрээс нь зөвшөөрөл ч авалгүй задлан хийнэ. Одоо ээжийг нь зүгээр байлгахгүй айдаст автуулж сэтгэлийг нь там болгож байна. Тэр орой нь юун хүмүүс хаалгыг нь балбаад байна гээд шуурхай алба руу камерыг нь шүүлгэж баталгаажуулж авах гэсэн чинь өгсөнгүй. Бид өөрсдөө шалгаад хэлье гэв. Нэлээд хугацааны дараа Улаанбаатар цахилгаан сүлжээний хүмүүс байна гэнэ ээ. Тэгэхэд ажлын цаг дуусаад оройн 19 цаг өнгөрч байсан! Эхлээд 30минут гаруй тогшиж үзээд  , сүүлдээ балбаж эхэлсэн. Шуурхай алба ямар хүмүүс байсныг нь ЯАГААД харуулахгүй байгаа юм бэ?! Үнэхээр УЦС-ний хүмүүс байсан бол…Нэг  минут хонх дараад хариу өгөхгүй байвал яваад өгнө. Энэ мэт дарамтаас болж баримт цацагдахгүй байна.

Хоёрт гэрчийн мэдүүлэг өгүүлье гэхээр гэрч өмгөөлөгчтэй очиж өгнө, тэгэхгүй бол цагдаа нар чинь ядаргаатай байдаг гэж байна. Өдөр болгон дуудаад, хэрэг хийсэн ялтан шиг, сүүлдээ мэдүүлэг өгсөн биш өөрөө ороогдож эхэлдэг гэнэ. Өмгөөлөгчтэйгөө холбогдоод эхний ээлжид энэ хүнээр мэдүүлэг өгүүлье гэсэн хүсэлт тавьсан. Өмгөөлөгч маань байцаагч Ренцэнтэй холбогдож хэлсэн боловч дуудахгүй байна аа. Хоёр долоо хоног өнгөрчихлөө. Гол нь дуудахгүй, мэдүүлэг авахгүй байна. ЁСТОЙ ГАЙХАЛТАЙ. ХҮН ЧУХАЛ МЭДҮҮЛЭГ ӨГЬЕ, ГЭРЧЛЭЭД ӨГЬЕ ГЭХЭЭР ДУУДАХГҮЙ БАЙНА. ГЭРЧҮҮД ӨӨРСДӨӨ ОЧИХООС АЙГААД БАЙНА. ӨМГӨӨЛӨГЧ ДАГУУЛЖ ОЧИХООР ТА ЭНЭ ХҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧ БИШ, ДУУДНА гээд 2 долоо хоног өнгөрчихлөө. Ийм юм болоод байгаа. Нийтэд дэлгэчихье гэхээр гэрчийг маань хутгалаад алах шахлаа. Би ахиж хүний алтан амь нас хохироохыг хүсэхгүй байна. Эхлээд хүний амь нас гол нь” хэмээсэн байна.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.