Цагаан сараар хэд хоног амрах вэ?

106Энэ жилийн цагаан сар буюу шороон гахай жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 05-ны мягмар гарагт тохиож байна.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Эдгээр өдөр нь хоёрдугаар сарын 05, 06, 07-ны мягмар, лхагва, пүрэв гарагт таарч байгаа юм.

Тиймээс хоёрдугаар 05-07-ны өдрүүдэд хуулийн дагуу амарч, 08-ний баасан гарагаас энгийн хуваариар ажиллана.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих