Монгол сүмочид хүүхдийн эмнэлэг барина

110

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотноо амжилттай эхэлсэн билээ. Хацү башётай зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байгаа ажээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар болж байгаа юм байна. Харин Монголын талаас газар олгох асуудал л байгаа аж. Мэргэжлийн сүмо бөхчүүд Япондоо маш их нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэнүүд дэмжихээ илэрхийлсэн байна.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих